Зорчигчийн тоо хэтрүүлсэн завь осолджээ

Соломоны арлуудын ойролцоо зорчигчийн тоо хэтрүүлэн аялж явсан завь осолдож, 4 хүн амь үрэгдсэн тухай тус орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв.

Соломоны арлуудын цагдаагийн газрын төлөөлөгчийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар, 6 хүний даац бүхий завинд 16 хүн тээвэрлэсэн завь Тоагаас Шри Ланка улсын төв мужийн Бурунгиа тосгоныг зорин аялж байжээ. Амьд гарсан 12 хүний дунд бага насны хүүхдүүд байгаа юм байна. Мөн амиа алдсан хүмүүсийн нэрийг тодруулж чадаагүй байгаа ажээ.

Цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна гэж мужийн цагдаагийн газрын дарга Патрисия Лета мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …