УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн

УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаар уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын даргад “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаа илэрхийлж, уучлалт гуйх, хугацаатай шаардлага хүргүүлсэн.Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас шаардлагын хариуг бичгээр авсан

Уг албан бичиг ” Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдон улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна” гэсэн бичиг ирүүлсэн.

Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна.

Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.

Энэ нь Монголын сүүлийн улс төрийн 27 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгөөс албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.

Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана.

Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа.

Харамсаж байгаагаа илэрхийлсэн бичгийг би тэр хүн харамсаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Тэр хүн өөрөө тэгж ойлгохгүй байгаа бол мэдэгдэл хийх байх” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …