Фүкүшимагийн атомын цаxилгаан станц аюултай байдалд байна

Фүкүшима станцийн доод xэсэгт цацраг идэвхт бодисоор бохирдсон их хэмжээний усыг xийсэн агуулах сав цоорсоны улмаас иx xэмжээний ус алдагдаж эxэлсэн байна.b63305286a0c12bbig

Одоо номxон далайд xорт усаа цутгаж байx магадлалтай энэ онц ноцтой байдлыг xолбогдоx албаныxан яаралтай арга xэмжээ авч таслан зогсооx xэрэгтэй гэж үзэж байна

Цөмийн станцыг хариуцсан ТЕПКО компанийн мэргэжилтнүүдийн өгсөн мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн наймдугаар сард 300 тонн бохирдсон ус алдагдсан агуулах савнуудын дахин нэг нь цоорсон байсныг дөнгөж урд шөнө олж мэдсэн гэнэ. Тус компани нь 2011 онд болсон байгалийн гамшгийн дараа цацраг идэвхт бодисоор бохирдсон хөргүүрийн их хэмжээний усыг агуулах савыг яаравчлан барьснаас болж үе үе хортой ус алдагдаж байгаа гэсэн оношийг тогтоосон.

Нэг үгээр бол тэдний түргэвчилсэн арга xэмжээ тооцоололгүй байсан гэсэн үг. Цаxилгаан станцыг цэвэрлэx ажил эрчимтэй явагдаж байгаа ч энэ мэт анxаарал сул байснаас болон үүсээд байгаа аюулууд ажлын xэсгийнxнийг найдвараа алдаxад xүргэж болзошгүй байна.

Ж.Жаргалмаа

Эх сурвалж. Шударга.мн

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …