ЕХ Иранд 18 сая еврогийн тусламж үзүүлнэ

Ираны хувийн хэвшлийг дэмжих, тус улсын эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээний нөлөөг бууруулах, 2015 онд байгуулсан цөмийн гэрээг хамгаалах зорилгоор ЕХ Иранд 18 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарсан бөгөөд энэхүү гэрээг хамгаалж үлдэх зорилгын хүрээнд ЕХ уг тусламжийг Иранд үзүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ тусламж нь Иранд зориулсан 50 сая еврогийн тусламжийн багцын нэг хэсэг ажээ.

“ЕХ Ирантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж амласан. Энэхүү тусламж нь манай холбооны ард иргэдэд шууд үр өгөөжөө өгөх салбаруудын харилцааг өргөжүүлэх болно” гэж тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдлээ.

Энэхүү тусламжийн 8 сая еврог Ираны жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Ираны Худалдааг дэмжих байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах бол 8 сая еврог байгаль орчны төслүүдэд зориулах ажээ. Харин үлдсэн 2 сая еврог мансууруулах бодисоос үүдэлтэй хор хөнөөлтэй тэмцэхэд зарцуулахаар болжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …