АНУ болон Мексик чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо

АНУ болон Мексик Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг /NAFTA/ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Мөн тэрбээр шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхийг Канадад уриалсан байна.

Тэрбээр АНУ болон Мексикийн төлөөлөгчид хооронд болсон чөлөөт худалдааны тухай хэлэлцээний дараа Цагаан ордноос мэдэгдэл хийжээ.

Тэрбээр мэдэгдэл хийхдээ, “NAFTA” гэх нэрийг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр энэхүү мэдэгдлийг хийснээрээ Канадтай тусдаа гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчлэн байгуулснаар АНУ болон Канадтай чөлөөт худалдаа явуулах боломжтой болно гэж Мексик найдаж байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …