Нийслэлийн Прокурорын газраас төрийн албыг наймаалсан гэх “60 тэрбум” ын хэргийг дахин сэргээж шалгаж эхэлсэн. Тус хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тагнуулын eрөнхий газар очиж, гэрчийн мэдүүлэг өглөө.Тэрбээр гэрчийн мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ“93106060 утсанд ирсэн гомдлуудыг ТЕГ-т хүлээлгэж өглөө. Мөн АТГ-т хаагдсан байсан “60 тэрбум”-ын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогтоор ахлуулан дахин шалгаж эхэлсэн байна. “60 тэрбум”-ын бичлэг эвлүүлэг мөн эсэхийг эцэслэн шалгах нь зүйтэй. Нэгэнтээ УИХ-ын дарга М.Энхболд харамсаж байгаагаа илэрхийлсэн. М.Энхболд даргаас дахин байцаалт авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.Хэрэв бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг ТЕГ эцэслэн тогтоохгүй бол олон улсын шүүхэд хандана. Хэргийг шалгахад маш их хугацаа орно гэдгийг Тагнуулын ерөнхий газраас хэллээ. Хүмүүс мэдүүлэг өгснийхөө төлөө хохирдог олон асуудлууд байдаг. Намрын чуулган нээгдэнгүүт авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгсөн гэрч, нийгэмд олон нийтэд гаргаж тавьсан иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана.
Г.Доржзодовтой би уулзсан. Өнөөдөр хуулийнхан энэ хүнийг худал мэдүүлэг өгсөн үү, эсвэл хэлмэгдэж байна уу гэдгийг тогтоох ёстой. Хэрэв тэр хүний мэдүүлэг нь үнэн бол Г.Доржзодов гэдэг хүн дээр үүсч байсан хэргүүдийг нягтлах шаардлагатай. Харин эвлүүлэг гэдэг нь тогтоогдож, ор үндэслэлгүй мэдүүлэг өгсөн бол түүнд хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
Г.Нараа