В.Путины тангараг өргөх ёслолд сууж ирсэн автомашиныг үзэсгэлэнд танилцууллаа

Москвагийн автомашины үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын  дотооддоо үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн суудлын автомашин болон өнгөрсөн тавдугаар сард Владимир Путины тангараг өргөх ёслолын үеэр сууж явсан лимузиныг танилцуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад дотоодын айлчлалдаа хөлөглөх автомашинуудыг дотооддоо үйлдвэрлэх “Кортеж” нэртэй төслийн хүрээнд Аурус Сенат нэртэй тансаг зэрэглэлийн дөрвөн суудалтай автомашиныг бүтээжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өөрийн Мерседес маркийн лимузинээ хөлөглөхийн оронд оросуудын  үйлдвэрлэсэн Аурус цувралын лимузинд суусан билээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …