Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2019-2020 оны хичээлийн жилд БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.

Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл:

Эдийн засаг
Хөдөө аж ахуй
Мэдээлэл зүй буюу информатик
Байгаль орчин
Эрчим хүч.
Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хийнэ.

Бүхий л техникийн хүндрэлийг registr@dzs.cz хаягаар холбогдож шийдвэрлэнэ.

Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас харна уу.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.

 

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …