Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил  эхэлж байна.Улсын хэмжээнд 76,4 мянган сурагч нэгдүгээр ангид элсэн орж, сургуулийн босго алхах нь ээ.

Энэ жил хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-н амралтын өдөр таарч байгаа учраас албан ёсны хичээл есдүгээр сарын 3-нд эхэлнэ. Харин өнөөдөр зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой юм байна. Мөн энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 суудалтай гурван сургуулийн барилга шинээр ашиглалтад орох юм. Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр болон хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597,2 мянган сурагч суралцана.

Монгол улсын ирээдэй болсон хүүхэд багачууд, сурагчид,  оюутан залуус, тэднийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн, 9 сарын нэгний баярын мэндийг хүргэж, эрдмийн их үйлсэд тань сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн  ерөөе.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …