Есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 87 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвшилцлийн үр  дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж,  асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон хэмээн мэдээлсэн бол өнөөдөр Багш нарын үйлдвэрчний байгууллагаас есдүгээр сарын 3-нд хичээл хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.

МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг“Бид салбарынхаа яамтай өчигдөр  уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа  талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа  гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Өчигдөр орой үйлдвэрчний эвлэлийн холбоо, бүлгийн дарга нар хуралдаад хугацаагүй ажил хаялтыг есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Манай боловсролын салбарт цалин нь 30 хувиар нэмэгдсэн, 20 хувиар  нэмэгдсэн цалинтай хүн нэг ч байхгүй. Гэтэл  Засгийн газар ард иргэдэд багш нар цалинг нь 30 хүртэл хувиар нэмээд байхад ажил хаялт хийх  гэж байна гэсэн буруу ойлголтыг өгч байна.  Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 87 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй.

Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялтыг хийхээр бол тав хоногийн өмнө  сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой.  Мэдэгдлээ өгсөн сургуулиуд есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна.  Харин цаг хугацаандаа хуралдаж амжаагүй байгаа зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 4-5  гэхчлэн нэмэгдээд явна.

Энэ удаагийн ажил хаялтад бид  дараах шаардлагыг  тавьж байна.

Үүнд:

-2018 оны Улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс нэмэгдүүлэх

-2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300000 мянган төгрөгний мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 01-ний өдрөөс олгох

-2019 оны нэгдүгээр сарын нэгнээс  боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг  50-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх

Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриад   хүлээж авах  хэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно” гэж мэдэгдлээ.

.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …