“Ройтерс”-ийн сэтгүүлчдэд оноосон ялыг эргэн хянаж үзэхийг НҮБ-ын тэргүүн уриалав

Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн хянаж үзэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Мьянмар улсын эрх баригчдад хандан уриаллаа. Энэ тухай НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.

“Сэтгүүлч Сан Лун, Жо Со У нарт 7 жилийн хорих ял оноосон явдалд Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэл зовниж байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ эргэн харж үзэхийг Мьянмарын эрх баригчдад уриалж байна” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

А.Гуттереш мэдэгдэхдээ “үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчиллын тулгын чулуу мөн” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Сануулан дурдахад, 2017 оны 12 дугаар сард дээрх хоёр сэтгүүлч Мьянмарын хамгийн том хот болох Янгонд баривчлагджээ. Тэдний биед Ракхайн мужийн нэгэн суурингийн газрын зураг болон цэргийн холбогдолтой 2 тайлан байсныг хураан авсан байна. Тухайн үед Мьянмарын хүчний байгууллагынхан Ракхайн мужид амьдардаг рохинжа үндэстний зэвсэгт отрядуудын эсрэг тусгай ажиллагаа явуулж байжээ. Ройтерсийн сэтгүүлчдэд “улсын нууц баримт бичгийг хууль бусаар олж авсан” гэх ял тулгасан байна.

Сэтгүүлч Сан Лун өмнө нь Myanmar Times сонинд ажиллаж байгаад 2016 онд Ройтерс агентлагт шилжиж иржээ. Түүний мэргэжил нэгт Жо Со У нь Ракхайн мужид болж буй үйл явдлыг сурвалжлахад нь Ройтерсийн сэтгүүлчид тусалж байв.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …