Басра хотын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байна

Иракийн өмнөд нутгийн Басра хотод жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд дэгдээд буй мөргөлдөөний улмаас мягмар гарагт 5 жагсагч амиа алдаж, 16 хүн шархадсан тухай тус улсын албаны хүмүүс мэдээлэв.

Жагсагчид засгийн газрын байрууд руу шатах шингэн бүхий бөмбөгүүд шидсэний улмаас аюулаас хамгаалах хүчний 14 ажилтан шархаджээ.

Хотын ард иргэд ундны ус зэрэг наад захын хэрэгцээний зүйлс хомс байгаа, ажлын байр олдохгүй байгаа зэргийг эсэргүүцэн жагсаал хийж байгаа юм. Даваа гарагт болсон ийм мөргөлдөөний үеэр нэг жагсагч амиа алдсан байна.

Засгийн газар авлигад идэгдсэн, Иракийн газрын тосны ихээхэн хэсгийг олборлодог бүс нутагт дэд бүтцийн хөгжил муу байгаа зэргийг Басра хотын оршин суугчид жагсаалын үеэр эсэргүүцэж байв.

“Эдгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэж засгийн газар мэдэгджээ. Өнгөрсөн 5 дугаар сард болсон парламентын сонгуулийн дараа Иракийн улс төрчид засгийн газраа эмхлэн байгуулах гэж буй энэ үед эсэргүүцлийн жагсаалууд болсоор байгаа юм.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …