Ирэх сарын 1-нээс сургууль, цэцэрлэгт ухаалаг гар утас хэрэглэхийг хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлахаар тогтжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй гэж шийдвэрлэсэн байна. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг. Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байгаа аж.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …