Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-ний өдрүүдэд Хойд Солонгост айлчлан тус улсын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний гурав дахь уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён мэдэгдлээ.
Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болох хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц, Солонгосын хойг дахь энх тайван, эвлэрлийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа наймаа гэх мэт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ гэж албаныхан мэдэгдээд байна.