“Андгай” брэндийг Монгол эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнд зориулан гаргажээ

Сүүдрээс өөр нөхөргүй өнчин хөвүүн Тэмүжин найман шаргаа нэхэж явахдаа одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал хэмээх Наху баяны ганц хөвүүн Боорчитой танилцаж анд бололцсон түүхтэй. Нэгнээсээ үл урвах насан үүрдийн нөхөрлөлийн түүх ийнхүү эхэлж, тархай бутархай овог аймгийг нэгэн зорилгын дор нэгтгэн хүчирхэг Их Монгол Улсыг хамтдаа цогцлоосон билээ.

Талын язгууртиан Монголчуудын дэлхийг эрхшээсэн их түүхийн улбаа, хавт Монгол эрчүүдийн нөхөрлөлийн билэгдэл “Хүлэг Боорчи Андлалын Өргөө” цогцолбор нь тэрхүү түүхэн газарт 2020 онд сүндэрлэнэ. Энэхүү хүрээнд цогцолборыг ойролцоогоор 999 дахин багасгасан “Андгай” бэлэг дурсгалын сувинер худалдаанд гарч эхэллээ.

“Хүлэг Боорчи Андлалын Өргөө” цогцолборын загварыг МУУГЗ, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг гаргажээ.
Тэрбээр“Андлалын өргөө бол оюун санааны төсөл. Анд барилдана, андгай тангараг тавина, эрчүүдийн эв нэгдэлтэй байна гэдэг бол хүний оюун санаанд явж байдаг далд зүчил юм. Үүнийг асааж өгөх төсөл маш их чухал байсан. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн мэт боловч бодит байдал дээр эрчүүдийн монгол туургатнуудын эв нэгдлийн маш том гүн ухаан явж байгаа юм. “Хүлэг Боорчи Андлалын Өргөө” цогцолборыг хөшөө дурсгал гэж харахаасаа илүү оюун санааны том суварга гэж харах нь зүйтэй. Би өөрөө дизайнер мэргэжилтэй хүнийхээ хувьд хөшөө дурсгал гэхээсээ илүү дизайны бүтээл бүтээгдэхүүн менежмент байгаасай гэж бүтээлээ туурвидаг.
Цогцолборын ерөнхий хэлбэрийг архитектурын хэллэгээр ярихад монгол гэрийн хэлбэртэй байгаа. Цогцолборыг хэдэн ч талаас нь харсан ч маш олон төрлийн сэдэл төрөхүйц байдаг. Үүнд: Хоёр чоно, хос шонхор шувууг билэгдэж бүтээсэн. Мөн Монгол эрчүүд XIII-р зууны үеэс Анд барилдахдаа бүсээ солилцдог, дух духаар нийлдэг дуулга зөрүүлэх ёс гэж байсан. Энэ сайхан уламжлалыг харуулсан хоёр эр хүний нүүр царайг дүрслэн бүтээсэн” гэж хэллээ.

Энэхүү брэнд нь пластик материалаар хийгдсэн бөгөөд Том, Жижиг гэсэн хоёр хэмжээтэй, дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байна.
“Андгай” брэндийн сувинерийн хийц Монгол үндэсний хээгээр бүтсэн бөгөөд Хүннү Сүннүгийн үеийн хүрэл чулуун буган хээтэй хэсгийг багтаан урласан. Андгай тангаргийн билэгдэл анд нөхдийн итгэлт журмыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


Анд нөхөрлөлийн билэг тэмдэг болсон “Андгай” брэндийг захиалахыг хүсвэл 70147222,99347271 дугаарт холбогдоорой.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …