Хоёр Солонгос ирэх долоо хоногт зохицуулалтын товчоог нээнэ

БНСУ болон БНАСАУ ирэх долоо хоногт Умард Солонгосын Кэсон хотын аж үйлдвэрийн цогцолборт Зохицуулах товчоо байгуулах гэж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Хоёр тал уг товчоог энэ оны 4 дүгээр сард байгуулна хэмээн зарласан боловч 8 дугаар сард Өмнөд Солонгосын тал “товчооны нээлт хойшилсон” тухай мэдэгдсэн юм.

Товчоог энэ сарын 14-ний өдөр нээж магадгүй гэж Ёнхап агентлаг таамаглаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын газрын захирал Чон Ы Ён пүрэв гарагт мэдэгдэхдээ “18-20-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-д айлчлах бөгөөд үүнээс өмнө товчоог нээхээр хоёр тал тохиролцсон” гэсэн юм.

Хоёр Солонгосын хооронд иргэдийн солилцоог явуулахын тулд Зохицуулалтын товчоог нээх тухай шийдвэрийг энэ оны 4 дүгээр сарын 27-нд болсон Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нарын уулзалтын үеэр гаргасан байна. Харин 8 дугаар сарын сүүлчээр АНУ-БНАСАУ-ын харилцаа түвэгтэй болох үед Өмнөд Солонгосын засгийн газар товчоо нээхийг хойшлуулж магадгүй гэдгээ мэдэгджээ.

Гэхдээ товчоог нээх нь Умард Солонгосын эсрэг хоригийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч илэрхийлж байсан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …