Жек Ма ажлаа хүлээлгэж өгнө

Интернет худалдааны “Алибаба” компанийг үндэслэгч, Хятадын хамгийн баян иргэн Жек Ма есдүгээр сарын 10-ны өдөр компанийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Цаашид тэрбээр захирлуудын зөвлөлд үлдэж, шинэ удирдлагын зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм. Хэвлэлүүдэд онцолж буйгаар, Жек Ма цаашид боловсролын салбарыг хөгжүүлэх төслүүд рүү анхаарлаа хандуулах, буяны үйлст гар бие оролцох хүсэлтэй байгаа аж.

Харин Алибаба группийн шинэ захиралаар  Даниел Зханг сонгогджээ. Тэрээр  2007 онд Алибаба группийн харьяа Таобао интернет худалдааны байгуулагад Санхүүгийн ахлах хянан шалгагч албан тушаалаар ажиллаж байжээ. Хожим нь Ерөнхий үйл ажиллагааг хариуцсан захирал болж дэвшсэн байна. 2011 онд “Tmall.com” худалдааны сайтын ерөнхий захирал болсон. Мөн Хятадад аль хэдийн уламжлал болсон Синглүүдийн өдрийн худалдааг үндэслэсэн нэгэн юм.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …