ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ ондоо багтаан хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ.
Энэ ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулцгаая гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бүлэг арлуудын бүрэн эрхт байдалтай холбоотой маргааныг зохицуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ, дэлхийн хоёрдугаар дайн дусаад 70 жил болж байгаа хэдий ч Япон, ОХУ найрамдлын гэрээ байгуулаагүй байгаа асуудлын талаар Ерөнхийлөгч В.Путин бид хоёр санал бодлоо солилцсон гэж мэдэгдээд, маргааныг зохицуулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.