Азийн залуучуудын чуулганд оролцох Монгол залуус Камбожийг зорилоо

20 zaluu Камбожийн Вант Улсад энэ сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны хооронд зохиогдох Азийн залуучуудын чуулганд оролцох Монгол  залуус өнөөдөр Камбожийг зорилоо.  Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор  болох юм. Залуучуудын чуулган маргааш эхлэнэ.

Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын Үндэсний Хороо”-ны зөвлөлд багтдаг, залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн 20 залуу оролцох юм. Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ чуулганыг ирэх онд эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж, эрхээ авах том зорилго зорилго тавтад буй юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …