БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван оюутан сургана

 2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлалаа.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-нд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

Нийт гурван оюутан сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын харьяат иргэн, 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх /бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй/, 25 нас хүрээгүй байх /1994.3.1-нээс хойш төрсөн иргэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 976-7007-1020 дугаараас авах боломжтой.

Санал болгох мэдээ

Э.Батшугар – Эрүүл мэндийн сайд уу, эмийн бизнес эрхлэгч үү?

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилохдоо Ерөнхий сайд Н.Учрал нэгэн чухал тайлбар …