Х.Сугар: Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн 51 хувь аймгийн өмч

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Тэрбээр “Тавантолгойн нүүрсний орд газрыг гурван компани эзэмшдэг.Эхнийх нь төрийн өмчид буюу Эрдэнэс Тавантолгой компани. Хоёр дахь нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит компани бол гуравдах нь Ажнай группээр овоглодог Ж.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Тавантолгой транс” компани юм.

Эдгээр гурван компанийн нэг болох орон нутгийн өмчит Тавантолгой компанийн 51 хувь аймгийн өмч. Орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих эрх  зөвхөн аймгийн ИТХ-д байдаг.

Өнгөрсөн хугацаанд бид орон нутгийн Тавантолгой ХК-ийн орлогыг нь багасгах үйл ажиллагааг зориуд явуулаад байна гэдэг зүйлийг их сонсож ирсэн. Бид 2016 оны наймдугаар сард ажил аваад энэ компанийн санхүүд нь хяналт хийх ажлын хэсэг байгуулан ажилласан. Нүүрс экспортлох гэрээг нь хянаж үзсэн. 2017 оны есдүгээр сард гүйцэтгэлийн аудит хийлгэхээр хүсэлт гаргаж, энэ онд шалгалт хийлгэсэн. Наймдугаар сарын дундуур аудит дүгнэлтээ гаргаж ирүүлсэн.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, Мэргэжлийн хяналт, Татвараас хяналт шалгалт хийсэн. Ингэхэд 2009-2016 онд ажилласан хүмүүс бүлэглэн орон нутгийн төрийн өмчит Тавантолгой компанийн ашиг орлогыг зориуд бууруулж, Тавантолгой транс хувьцаат компани болон бусад цөөн компанийн хүмүүс их хэмжээний  мөнгө завшсан арга үйлдэл нь энэ онд хийгдсэн төрийн байгууллагын шалгалтаар хагас дутуу ч болов илэрлээ.

Орон нутгийн өмчит Тавантолгойн орлогыг ТУЗ-ийн гишүүд хуйвалдаж, бууруулж, цөөхөн хүмүүс мөнгө завшдаг байсан нь илэрлээ” гэв.

Мөн 2009-2012 онд Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Тавантолгой ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг орон нутгийн өмчийн төлөөллөөр томилуулснаас хойш ашиг сонирхлын зөрчил үүсч Тавантолгой ХК-ийн ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлаас Д.Бат-Эрдэнэ хүссэнээрээ шийдвэр гаргуулан их хэмжээний мөнгө хууль бусаар завшсан байх магадлалтай.

Энэ нөхцөлийг тухайн үеийн аймгийн удирдлагууд зориуд бүрдүүлсэн. Энэ нь монголчуудын өмч хөрөнгийг завшсан явдал.

ТУХАЙЛБАЛ,

  • Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд хямд доогуур үнэ тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой Транс зэрэг цөөхөн компаниуд худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж, Тавантолгой ХК-ийг хоёр их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.
  • Хоёрдугаарт, Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр нэг тонныг дунджаар ердөө 13 ам доллараар цөөн компаниуд худалдан авч борлуулсан байх магадлалтай.
  • Гуравдугаарт, Тавантолгой ХК-аас хулгайн байдлаар нүүрс авч хилээр 390 тонн нүүрс хулгайгаар гаргасан.
  • Дөрөвдүгээрт, ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан.
  • Тавдугаарт, Тавантолгой ХК-ийн ТУЗ-д Тавантолгой компанийн үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180.9 мянган тонн нүүрсний үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4.6 ам доллараар үнийг нь бууруулах шийдвэр гаргуулж 1.5 тэрбум төгрөгөөр Тавантолгой ХК-г хохироосон байх магадлалтай.

Энэ мэтчлэн 2009-2016 онуудад Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн зарим шийдвэрүүд хуульд нийцээгүй учраас их хэмжээний алдагдалд оруулсан байж болзошгүй” гэв.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …