20 дээш жилийн насжилттай 244 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөн оролцож байна

Манай улсад нийт 894 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 40 хувь нь 20 болон түүнээс дээш жилийн насжилттай гэдэг мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө.

Тодруулбал, 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянгад хүрсэн байна. Харин 15-20 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 237 мянга, 10-14 жил болсон нь 224 мянга, 7-9 жил болсон тээврийн хэрэгсэл 95 мянга, 4-6 жил ашигласан нь 66 мянга, 0-3 жил болсон нь 27 мянга байдаг аж.

Эндээс манай улсад “шинэ” буюу “он залуу” гэдэг автомашины нийт эзлэх хувь тун бага байгаа нь харагдаж байна. 2015 онд 37.086 суудлын автомашин импортоор орж ирсэн байдаг бол 2016 онд 37.735 болж өссөн байна. Харин өнгөрөгч жил 48.871 суудлын автомашин орж иржээ.

БОАЖЯ-ны гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлж байгаа гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь мэдээж 20 дээш жилийн насжилттай, хуучин тээврийн хэрэгслүүдтэй холбоотой. Тэгэхээр агаараа бохирдуулж, автозамын түгжрэлд цаг хугацаагаа алдахгүйн тулд хуучин тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийх тухай ярих цаг болжээ гэж ойлгогдож байна.


Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …