Австралийн эрдэмтэд ягаан жүржний нууцыг тайлжээ

Шинэхэн жүрж жимсний өнгө яагаад гэнэт ягаан болж хувирсан бэ гэдэг асуудлыг Австралийн Эрүүл мэндийн салбарынхан нухацтай судалж, олон төрлийн таамаг дэвшүүлсний эцэст нууцыг тайлж чадсан байна.

Нети Моффит гэх эмэгтэй хүүдээ жүрж идүүлэхээр авч өгсөн бөгөөд жүржийг зүсэх үед ийнхүү өнгө өөрчлөгдсөн учраас эрүүл мэндийн байгууллагад хандаж, асуудал олон нийтийн анхаарлын төвд шилжсэн байна. Ингээд эрдэмтэд жүржийг судалж үзээд хурц иртэй хутгаар зүсэх явцад урвалд орж, өнгө нь өөрчлөгдсөн болохыг тогтоосон байна.

Энэ тухай Квинсландын Эрүүл мэндийн төвийн Ерөнхий химич Стюарт Коувелл “өнгө өөрчлөлтүүдийн шалтгааныг тодорхойлохын тулд олон туршилт явуулсан. Энэ бүгдийн эцэст жүрж жимс шинэхэн хурц ирнээс буюу төмрийн үртэстэй урвалд орж, ягаан өнгө үүсгэсэн болохыг тоглоо” гэж мэдэгдсэн байна.

Мөн Квинсландийн албаны хүмүүс “Төмрийн үртэстэй урвалд орсон жимс хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Харин ч хатагтай Моффит бидэнд гайхалтай өнгөний урвал бүхий нээлт хийх боломж олгож өгсөнд баярлаж байна” гэж мэдэгджээ.

Харин хатагтай Моффит “Жимс гэнэт л ягаан өнгөтэй болчихсон. Хүү минь хэдэн зүсмийг идчихсэн байсан учраас биед нь муугаар нөлөөлөх вий дээ гэж ихэд санаа зовнисон юм. Тэгээд л яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандсан” гэж ярилцлагадаа дурджээ.

Л.Тамир

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …