Виктор Цойн паспортыг дуудлагаар худалдлаа

ОХУ-ын алдарт дуучин Виктор Цойн паспортыг энэ сарын 26-нд Москвад дуудлагаар худалдлаа. Дуудлага  худалдаагаар Цойн паспортоос гадна түүний тэмдэглэлийн дэвтэр, “Хочу перемен” дууны гар бичмэлийг 9 сая рублиар  худалджээ.

Цойн тэмдэглэлийн дэвтэр дээр  Борис Гребенщиков, Майк Науменко зэрэг Москва, Питерийн рок дуучдын утасны дугаар тэмдэглээстэй байлаа. Энэ дэвтэр 3 сая рублиэр зарагдсан байна.Харин “Хочу перемен” дууны гар бичмэл 3.6 сая рублийн үнэ хүрчээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …