10 дугаар сарын 1-ны өдөр дэлхий дахинд Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 45/106 тоот тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхагласан билээ. Улмаар 1991 онд Ерөнхий Ассамблей 46/91 тоот тогтоолоор Ахмад хүмүүст зориулсан НҮБ-ын зарчмуудыг баталсан билээ.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь настай хүнээр тоглоом тохуу хийх, тэднийг үл тоомсорлож, дээрэлхэх зэрэг асуудал нь ахмадууд хэрхэн нөлөөлдөг талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх болон ахмадуудын улс орон, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, хүндэтгэл үзүүлэх явдал юм.
Одоогийн байдлаар дэлхий дахинд 700 сая орчим ахмад буюу 60 дээш насны хүн байгаа бөгөөд 2050 он гэхэд ахмадууд дэлхийн нийт хүн амын 20 хувийг эзэлж, 2 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Ахмадуудын тоогоороо Ази тив нэгдүгээрт орж байгаа бол Африк тив ахмадуудын тоогоороо хамгийн багад тооцогддог байна.