“Багш” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ

2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байгаа билээ.

Уг өдрийг угтан БСШУСЯ-ны захиалгаар “Багш” уран сайхны киног бүтээжээ. Киноны албан ёсны нээлт  маргааш болох бөгөөд киноны дууны видео клип бэлэн болсон байна.Дууны үг, аяыг Д.Баясгалан зохиож, The brothers хамтлаг дуулжээ.

Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэж ирсэн ч энэ нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг байсан юм.

Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох аравдугаар сарын 5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжсэн байдаг.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …