Канье Вест, Дональд Трамптай уулзана

Америкийн реппер, дуучин Канье Вест пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэж Цагаан ордноос мэдэгдлээ.

Хоёр эрхэм шоронгийн шинэчлэл, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл болон АНУ-ын үйлдвэрлэлийн дахин сэргэлтийн талаар хэлэлцэх ажээ.

Энэхүү уулзалт АНУ-ын завсрын сонгууль болохоос дөрвөн долоо хоногийн өмнө болох юм.

Д.Трампын дэмжигч алдарт реппер Канье Вест Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнертэй мөн уулзах ажээ. Жаред Кушнер нь Д.Трампын хүргэн билээ.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …