Дэлхийн “Алтан цом” хүртсэн үсчин, гоо засалчдыг шагнаж урамшуулав

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхныг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.

“Дэлхийн аваргын алтан цом төлөөх” үсчин, гоо засалчдын тэмцээн өнгөрсөн 9 сарын 9-10-нд Парис хотноо болсон билээ.

Тэмцээнд Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны гишүүн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, гоо сайхан, хуримын хоёр төрөлд багаараа мөнгөн медаль, эмэгтэй урт үсний төрөлд хүрэл медаль, Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, Зүүн бүсийн Европ тивийн аваргын алтан цомыг тус тус хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд байгуулагдсан. Дэлхийн үсчин, гоо сайхны холбоо /Organisiation Mondiale Coiffure/-ны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 12 жил тасралтгүй Монголын шигшээ багийг бэлтгэн, оролцуулж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн аварга үсчнээр нэг удаа шалгарч, багаараа хүрэл медаль, Ази, Европ тивийн зургаан удаагийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2018 онд алтан цомыг эх орондоо анх удаа авчирлаа.

Дэлхийн 45 орны 1500 гаруй үсчин, гоо засалчид оролцсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэнийг нотлон харуулсныг үнэлэн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Х.Болорцэцэг, А.Хулан нарыг “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан”, Ч.Ануцэнд, Б.Баянжаргал, Ч.Алтанцэцэг нарыг яамны “Жуух бичиг”, сайдын тушаалын дагуу мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …