Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй

Сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсонтой холбогдуулан Их Британи болон АНУ Саудын Арабад болох олон улсын томоохон бага хурлыг өнжих төлөвтэй байна.

Саудын Араб Жамаль Хашоггигийн хэрэгт оролцсон нь тогтоогдохын бол АНУ-ын зүгээс хариуцлага тооцно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн болон ивээн тэтгэгч байгууллагууд Саудын Арабын нийслэл Рияд хотод болох хөрөнгө оруулалтын бага хурлаас нэрээ татахаар шийдсэн байна.

АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин болон Их Британийн Олон улсын худалдааны сайд Лиам Фокс нар мөн энэхүү бага хуралд оролцохгүй байж магадгүй гэж дипломат эх сурвалж ВВС агентлагт мэдээлжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …