Ерөнхийлөгч Х. Баттулга  Хойд Солонгосын ерөнхийлөгчийг Монголд айлчлахыг урьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан байна. Тус урилгыг Ким Жон Ун хүлээн авсан гэдгийг Хойд Солонгосын “Нодон синмун”сонин мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-д баярын захидал илгээхдээ энэ тухайгаа дурдсан байна.

Тэрбээр “Монгол Улс-БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны ойн баярыг тохиолдуулан эрхэмсэг ноён Ким Жон Ун таныг манай улсад айлчлахыг хүсч байна” гэжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны өвөө Ким Ир Сен Монгол Улсад 1956, 1988 онд хоёр удаа төрийн айлчлалж байсан  билээ.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …