Туушин зочид буудлын явган хүний замыг чөлөөлж эхэллээ

Нийслэлийн газрын албанаас “Туушин зочид буудал” ХХК-д газар чөлөөлөх албан бичиг хүргүүлсэн юм. Албан бичигт “Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/993 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1400 метр квадрат газрыг танай компанид контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Танай компани нь Газрын тухай хуулийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж зааснаар газар эзэмшүүлэх гэрээг зөрчин эзэмшилд олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийснээр явган хүний зам хаагдсан байх тул гаргасан зөрчлөө арилгаж, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөрт багтаан газар чөлөөлөхийг мэдэгдье.

Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй, чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг танай компани хариуцах бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах үндэслэл болохыг анхааруулъя” гэсэн байдаг.

Гэвч Туушин зочид буудлын захиргааны зүгээс нийслэлийн газрын албаны шаардлагыг үл тоож, явган хүний замаа чөлөөллөхөөс татгалзсан юм. Үүнтэй холбогдуулж өнөөдөр өглөө холбогдох албаныхан Туушин зочид буудлын хууль зөрчин барьсан автомашины орж гарах гарцыг албадан чөлөөлж эхэллээ.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …