Ерөнхий сайд талийгаач Д.Батсайханы ар гэрт орон сууцны  асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө мэдэгджээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм.

Талийгаач Д. Батсайхантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлсэн юм.  Тэрбээр энэ үеэр талийгаачийн ар гэрт нь орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсноо  хэлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …