У.Хүрэлсүх: Ааваараа бахархаж яваарай

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СХД-ийн зургадугаар хороонд байрлах “Очир” хотхонд 60 метр квадрат шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг өгсөн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн том хүүд  хандан “Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа бахархаж яваарай. Жинхэнэ цэрэг байсан юм шүү. Айлын том хүү маш их үүрэг хариуцлага хүлээдэг. Хатуужилтай, сайн эр хүн болж өсөөрэй” гэв.

 

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …