Нийслэлийн прокурорын газраас жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийн зарцуулалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.
Нийслэлийн Прокурорын Газраас “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд нийтлэгдээд буй “…Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан иргэдийн нэрсийг зарлаад байна” гэсэн утга бүхий мэдээллүүдийг хянаад ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй.Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна” гэж мэдээллээ.
Түүнчлэн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд цаашид Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллахаар болсон байна.