Ирэх долоо хоногт дөрвөн өдөр амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргалаа.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон байна. Ингэснээр ирэх долоо хоногт дөрвөн өдөр амрахаар болж байна.

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …