Энэ сарын 8, 9-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд энэ сарын 8 нд Монгол бахархлын өдөр тохиож байна.Тус өдрийг тохиолдуулан Засгийн газраас Пүрэв, Баасан гаригуудад бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргасан юм.

Тэгвэл энэ сарын 8,9-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлэн, соёлтой оролцохыг тус албанаас зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг …