Улаанбаатар такси “iPolice” логотой болно

Нийслэлийн цагдаагийн газраас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”  энэ сарын 7-ны өдөр байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар Нийслэлийн цагдаагийн газар “УБТТС” ХХК-н нийт таксинд “iPolice” нэртэй лого бүхий таних тэмдгийг байршуулах аж.

Ингэснээр нийт такси үйлчилгээнд гарч буй жолооч нар идэвх санаачлагатай байж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг шуурхай өгч хамтран ажилласнаар өөрсдийн болон иргэд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах боломжтой.

Мөн гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай шалгаж, ач холбогдол бүхий мэдээ мэдээлэл ирүүлсэн “УБТТС” ХХК-ын жолооч ажилчдыг шагнаж урамшуулах юм байна.

“УБТТС” ХХК-ын жолооч, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл хэрхэн өгөх, гэмт халдлагаас өөрийн болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар цагдаагийн байгууллагаас сургалт явуулна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …