Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан үндэслэлээр шалгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгг зарим төрийн өндөр албан тушаалтнуудаас мэдүүлэг, тайлбар авч буй юм. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугараас Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Түүнийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүд “Эрдэнэт”-ийг барьцаалан зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн гэж буруутгаж байгаа гэдэг мэдээлэл бий. Одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугараас энэ талаар тодрууллаа.
-“Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл гадаадын банкнаас авсан хэрэгт таниас хуулийн байгууллага мэдүүлэг авсан нь ямар учиртай юм 6э?
-Гэрчийн хувьд юм тодруулсан. “Тэр олон зуун сая долларын гэрээнд баталгаа гаргуулахаар Ж.Батхүү танд хандсан уу, уулзаж учир ч байсан уу” гэж асуусан. Би “Ш.Батхүүг зүс танина. Тийм юм болоогүй. Би ямар нэг гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй. Хоёр улсын хамтарсан компанийн өмч хөрөнгийн талаар том толгой гаргах эрх байхгүй” гэдгээ хэлсэн.
-Таныг энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш үү?
-Үгүй. Үүнээс өөрөөр намайг шалгасан, сэжигтэн холбогдогчоор тогтоосон юм байхгүй. Ер нь бол гол юмны зангилаан дээр байсан хүнээс асууж шалгаах юм байж болно шүү дээ. Бид ч үүнээс гомдож цэрвэх юм алга. Шалгаж тогтоогоод хүлээлгэх зүйл байвал хүлээлгэлгүй яахав. Харин шалгаад юм гараагүй бол “Энэ хүн холбогдолгүй байжээ” гээд эхэлж муу муухайгаар нь зарласан шигээ олон түмэнд бас хэлчихдэг байвал зүгээр байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин Т.АМАРТҮВШИН