УЕП-ын газраас олны анхаарал  татсан  хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал  татсан  хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулжээ.

Энэ ажлын хэсэгт ЦЕГ-ын 22 мөрдөгчийг багтаасан байна.  Мөн Нийслэлийн покурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгсөн аж:  Улсын Ерөнхий прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …