УИХ-ын гишүүдийг АТГ сүрдүүлж, мөнгө амлаж эхлэв үү?

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах, дэмжүүлэх зорилгоор АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж эхэлсэн гэх мэдээлэл дөнгөж сая ирлээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр АТГ гишүүдийг дуудан, айлган сүрдүүлж дарамтлах ажиллагааг эхлүүлсэн бололтой. Үүнтэй зэрэгцэн зарим гишүүдэд санаанд багтамгүй их хэмжээний мөнгө амлаж, олигархууд үүнийг нь санхүүжүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна.

АТГ УИХ-ын даргын заавраар ажиллаж, гар хөл нь болж байгааг олон нийт дээр дооргүй ярилцаж, шүүмжилж байгаа. Тэр бүү хэл УИХ-ын дарга өшөө хорслоо авах, сандал суудалтайгаа үлдэх гэсэн увайгүй ажиллагаандаа АТГ-ыг татан оруулж, ашиглаж байгаа ч гэж хэлэх хүмүүс бий. Гэтэл эцэстээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүдийг дарамтлаад зогсохгүй үлэмж их хэмжээний мөнгө төгрөг амлан байж Засгийн газрыг огцруулахаар улайрч байгаа нь үнэн бол байж боломгүй шударга бус явдал хөшигний цаана үдшийн бүрийгээр эхэлчихсэн бололтой.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …