Төрийн ордонд ойрын хэдэн өдрүүдэд У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал яригдаж байна. Энэ цаг үед УИХ-ын гишүүн С. Жавхлангаас энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар нь сонслоо.
Тэрбээр” Би хоёр талыг хоёуланг нь дэмжихгүй. Монгол Улсаар хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл хөндөлсөж хэвтэнэ. Сонгуулийн дараа нэгдүгээр ээлж хоолонд орсон. Дараа нь хоёрдугаар ээлж хоолонд орсон. Одоо 65 хүнээс үлдсэн гуравдугаар ээлжийнхэн хооллох гэж байна. Тиймээс би аль алийг нь дэмжихгүй. Улсын Их хурлын гишүүн болсноос хойш миний үгийг нохой хуцсан дайтай ч авч хэлэлцдэггүй байсан. Гэтэл өнөөдөр өт батгана шиг шавж байгаад би гайхаж байна.Миний товчлуур дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал. Улс төрийн намууд миний байр суурийг сонсох гэж ирж байна. Гэхдээ мөнгө амласан зүйл байхгүй. Намайг тойроод л гүйлдээд байна. Би их гайхаж байна.”гэв.
Г.Нараа