С.Чинзориг:ЖДҮХС-аас зээл аваагүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр”Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байгаатай холбогдуулан гишүүд бие биенээ ор үндэслэлгүй гүтгэх явдал газар авч байна. Надтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүнээс намайг  “Бээвэр” компаниар дамжуулж ЖДҮХ-сангаас 300 сая төгрөгийн зээл авчээ гэдэг мэдээлэл сүүлийн хоёр хоног гарлаа. Би  уг асуудлыг худал хуурмаг учир намжих болов уу гэж харсан ч намжаагүй тул мэдээлэл хийж байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Би насаараа төрд алба хашиж байгаа хүн. Амьдралдаа ганцхан удаа нэг л компани байгуулсан байдаг. Энэ нь “Соёмбо консалтинг” гээд зөвлөх үйлчилгээ явуулдаг компани юм. Бусад гишүүдтэй адил надад олон компани байхгүй. Надтай нэр холбогдуулсан “Бээвэр”компани ямар ч холбоо хамааралгүй. Миний үр хүүхэд болон ах дүү, найз нөхдийн дунд ч гэсэн  “Бээвэр” гэдэг компани байхгүй гэдийг албан ёсоор хэлэхийг хүсч байна. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг. Миний сонгогдсон тойрог 12 сумтай. 2018 оны улсын төсөвт ЖДҮ  -ийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төсөв мөнгө тусгагдсан учраас би тойргийнхоо сумуудад нэг суманд хоёроос гурван төсөл бичих чиглэл өгсөн. Нийтдээ манай тойргоос 2-3 төсөл боловсруулж надад ирүүлсэн. Би ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Тухайн төслүүдийн 40 хувь 250  сая орчим төгрөгийн зээл авсан байна лээ. 60 хувь нь авч чадаагүй шалтгаан нь барьцаа хөрөнгө нь хүрэхгүй, шаардлага хангах төсөл бичээгүй  гэдэг шалтгаанаар хасагдсан байсан. Тойргийн бизнес эрхлэгчид маань надаас дэмжлэг хүсээд, тухайн зээлийг нь дэмжсэн бичиг л үйлдэж байсан байх. Түүнээс биш надтай холбосон “Бээвэр” компанитай би ямар ч хамааралгүй. Тиймээс энэ асуудлыг гаргасан УИХ-ын гишүүд надаас болон манай тойргийн сонгогчдоос уучлал гуйхыг  шаардаж байна”гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …