Хүний эрхийн байгууллага БНХАУ-ыг хэтэрхий их хүний эрх чөлөөнд халдаж байна гэж буруутгажээ

10883_526БНХАУ-ын Засгийн газраас баруун хойд нутгийн Шинжаан мужид интернэтээр дамжуулан буруу суртал ухуулга явуулсан гэх шалтгаанаар өнгөрөсөн зургаадугаар сараас өнөөг хүртэл 400 гаруй хүнийг цагдан хорьжээ. Тэдгээр хүмүүсийн 110 нь наймдугаар сар гарснаас хойш баривчлагдан хоригдсон хэмээн Шинжааны өдрийн сонинд нийтэлсэн байна.

Үе үехэн Шинжаанд уйгаруудын бослого жагсаалууд нь энэ удаад мөн л шашны үзэл, хэт туйлшрал зэрэгтэй холбоотой. Тус бүс нутагт суурьшиж буй уйгар иргэд муслим шашинтнууд бөгөөд Хятадын эрх баригчидтай үзэл суртал нийцдэггүй, нийгмийн цөөнх болсоор ирсэн. Уйгарууд жагсаал, зэвсэгт мөргөлдөөний оронд хүмүүст оюун санааны цохиолт өгсөн нь дээр хэмээн сүүлийнүед цахим ертөнцөд үзэл бодлоо дэлгэн бичих болсон нь мөн л хатуухан арга хэмжээтэй тулгарах болов.

Өнгөрсөн тавдугаар сард дунд сургуулийн нэгэн багшийн интернэтэд тавьсан дүрс бичлэг багагүй шуугиан дэгдээсэн. Энэ мэтчилэн Бээжингийн зүгээс уйгаруудад үзүүлэх дарамт шахалт их байсаарбайна. Жилд дунджаар 100 орчим хүн мөргөлдөөний үеэр амиа алддаг гэсэнтооцоо судалгаа гарсан.

Өнгөрсөн сард БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин тирроризм болон салан тусгаалах бодлого, шашны тэрс үзлийн эсрэг байх болно хэмээн ярьсан юм. Харин хүний эрхийн байгууллага Бээжинг хэтэрхий хүний эрх чөлөө, үзэл бодолд халдаж байна хэмээн буруутгаж байна.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …