Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра хуримаа хийжээ

Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра, АНУ-ын дуучин Ник Жонастай энэ сарын1-ны өдөр Энэтхэгийн Жодхпур хотын “Umaid Bhawan Palace” зочид буудалд хуримаа хийжээ.

Жүжигчин Приянка Чопра хуримын ёслолдоо 22 метр урттай цагаан даашинз өмсчээ. Хосууд 2016 оны есдүгээр сард танилцсан бөгөөд өнгөрсөн зун сүй тавьсан байна. Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра 36, дуучин Ник Жонас 26 настай юм. Приянка Чопра 50 гаруй кинонд тоглосон, Болливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчдийн нэг бөгөөд 2000 онд Дэлхийн миссээр шалгарч байв.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …