“Алтан бөмбөрцөг”-ийг анх удаа Ази жүжигчин хөтөлнө

Ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болох 76 дахь удаагийн  “Алтан бөмбөрцөг” кино наадмын  шагнал гардуулах ёслолыг анх удаа Ази гаралтай жүжигчин хөтлөхөөр болсныг зохион байгуулагчид нь зарлалаа.

“Алтан бөмбөрцөг” кино наадмыг Солонгос гаралтай Канадын жүжигчин Сандра О, хошин урлагийн жүжигчин Энди Сэмбергтэй хамтран хөтлөхөөр болжээ.

Жүжигчин бүсгүй Өмнөд Солонгосоос Канадын нийслэл Оттавад шилжин ирсэн цагаач гэр бүлд төрж, өссөн байна. Сандра О  “Grey’s Anatomy” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …