АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлэлцээ хийв

АНУ болон Грек стратегийн түншлэлийн асуудлаар анхны яриа хэлцээг пүрэв гарагт хийлээ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчдэд мэдэгдэв.
 
Тэрбээр мөн Адриатын тэнгис дамнасан хийн хоолой тавих зэрэг “эрчим хүчний урсгалыг төрөлжүүлэхэд” гаргаж буй Грекийн эрх баригчдын хүчин чармайлтыг сайшаасан байна. “Уг төсөл нь Болгар зэрэг орнуудад Оросоос эрчим хүчний хувьд хараат байдлыг багасгах боломж олгоно” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.
 
Хоёр орны хэлэлцээний дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд мөн батлан хамгаалахын хамтын ажиллагааг “шинэчилж, өргөжүүлэхээр” төлөвлөж байгаа тухай дурдсан байна.
 
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа, Адриатын тэнгис дамнасан хийн хоолойгоор Оросын хийг дамжуулахад техникийн хувьд бололцоо боломж бий бөгөөд энэ асуудлыг түншүүдтэйгээ хэлэлцэнэ гэж мэдэгдэж байжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …