81 настай эмээ их сургуулиа төгслөө

БНХАУ-ын Тяньжин хотын их сургуульд 81 настай эмээ бакалаврын зэрэг хамгаалсан байна. Тодруулбал, энэ сарын 4-нд тус сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтын 2018 оны төгсөлтийн баяр болжээ. Энэ үеэр Шүе Миньшю хэмээх эмээ бакалаврын дипломоо гардан авсан аж.

Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сард төрсөн бөгөөд 2014 оны гуравдугаар сараас Тяньжиний их сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтад цахим худалдааны мэргэжлээр бакалаврт суралцаж эхэлжээ. Ийн гурван жил гаруй хугацаанд суралцаж, өнгөрсөн 2017 оны арванхоёрдугар сард Боловсролын яамны цахим боловсролын ерөнхий шалгалтыг компьютерийн хичээлээр зургаан удаа өгсний эцэст тэнцсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …