Нэг уут бэлгэнд дунджаар 300-400 гр сахар агуулагдаж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЭМЯны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл: Гэдэсний халдварт өвчнүүд  гарч байгаа нь хувь хүнд болон эрүүл мэндийн байгууллагын зардлыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэснээс өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмчлүүлж байна”гэв.

Хүүхдийн бэлгэнд Сүү, Тараг, Ааруул,Цэвэр жимсний шүүс, Цэвэр жимс зэргийг өгөхийг яамнаас уриалж байна.

ХӨРГӨГЧ, ХӨРГҮҮРТЭЙ ДЭЛГҮҮР, СУПЕРМАРКЕТААС ХҮНСЭЭ СОНГООРОЙ 
Хүнсний зүйлсээ төвлөрсөн худалдааны төвүүдээс, хөргүүр, хөлдөөгчтэй газраас сонгоно. Сонгохдоо хадгалалтын горимыг анхаарна. Амархан мууддаг өндөг, торт, жимс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн зэргийг хөргүүртэй газраас сонгож, шалгаж аваарай. Авахдаа бяцраагүй, өндөгний хальс цуурч, хагараагүй байх ёстой.
Шилтэй болон лаазалсан бүтээгдэхүүн бөмбийсөн, тунадас үүссэн, дотор нь ямар нэг гаднын биет байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой.  Ил задгай худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахаас зайлсхийх нь зөв.
ХҮҮХЭД ӨДӨРТ 30 ГР САХАР ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ
Томуугийн халдвар, утаа ихтэй энэ үед хүүхдэд аль болох сахарын орц багатай, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн бэлгэнд сонгоорой.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгодог уламжлал бий.
Сахар ихтэй хүнс тогтмол хэрэглэснээр шүдний өвчлөл ихэснэ. Мөн сахар хоосон илчлэг ихтэй, эрүүл мэндэд тустай шимт бодис, уураг байхгүй.
Нэг уут бэлгэнд дунджаар 300-400 гр сахар авч байна. Ийм хэмжээний сахарыг нэг дор идсэнээр таргалалт үүснэ. Хүүхэд өдөрт 20-30 гр сахар хэрэглэх ёстой. Чихэр ихтэй хүнсийг тогтмол хэрэглэснээр таргалалтаас гадна чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчин үүсэх эрсдэлтэй. Тухайлбал:

  • 500 мл хийжүүлсэн ундаанд 54 гр сахар
  • 500 мл чихэрлэг ундаанд 36 гр сахар
  • 90 гр шоколаданд 54 гр сахар агуулагддаг.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …