Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ ОХУ-д гаргажээ

hjhjhБразил улсын сенатчид Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ Лхагва гаригт албан ёсоор ОХУ-д хандан гаргажээ.

Учир нь, Бразил улсад амьдарч буй АНУ-ын сэтгүүлч Гленн Гринвальдад Сноуден “АНУ, Канадын тусгай албаныхан, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф болон дипломатчид, стратегийн чухал мэдээлэл бүхий сайд нарын утсыг чагнадаг” гэж ярьсан байна.

Тиймээс Бразил улсын сенатын гишүүд  ОХУ-д орогнож буй Сноудентэй цахим уулзалт хийн, илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсохыг хүсчээ. Одоогоор ОХУ-ын зүгээс ямар хариулт өгөх нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: МНБ

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …