Ц.Даваасүрэн: 42 мянган өрхийг цахилгаан халаагуурт холбоно

2019 оныг Эрчим хүчний яамнаас “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний системийн жил болгон зарлаж байна. Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч бас энэхүү системийг дагах ёстой.2019 онд эрчим хүчний системээ ухаалаг эрчим хүчний систем болгоно. Манай салбарын бүх байгууллага үүнд оролцоно.

Цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэх төхөөрөмжүүд тавина. Ингэснээр осол, саатал эрс багасна. Тухайлбал, ОХУ-тай хамтраад турбин генераторуудад ухаалаг систем суурилуулахаар болж байна.

Харин хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Консерциум задарсан учир V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Тухайлбал,II цахилгаан станцыг 350мВТ-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр ТЭЗҮ-г бэлэн болгосон.

Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр айл өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна. Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Эхний ээлжид жилд 200 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ойрын хугацаанд энэ үйлдвэрийг өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм. Эхний хагас жилд нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …